cookie-popup-heading
cookie-popup-body Подробнее
24 июня, 2025
Биеийн хэлбэрийн эмгэгийг хэрхэн ялган таних вэ
Эмнэл зүйн практикт олон тооны тодорхой бус, бүдэг шинж тэмдэгтэй зовуурь илэрсэн өвчтөн тааралддаг. Шинж тэмдгүүд нь байнга өөрчлөгдөн хувьсаж нэгэн тодорхой өвчинд хамруулж болохгүй байдаг, харин өвчтөн өөрөө олон эмч мэргэжилтнүүдэд үзүүлсэн ч тодорхой онош тавигдаагүй байдаг1. хэрэв танд ийм зүйл тохиолдвол та сайтар бодож тунгаах хэрэгтэй, магадгүй энэ нь Биеийн хэлбэрийн эмгэгийн (БХЭ) шинж тэмдэг байж болно.
БХЭ нь сэтгэлзүйн гаралтай эмгэг бөгөөд бие махбодод илэрч буй шинж тэмдэг нь биеийн өвчинтэй төстэй. Гэсэн ч өвчний ямар нэгэн органик шалтгаан илрэл байхгүй байдаг. БХЭ-тэй өвчтөнүүдэд стрессийн үед биеийн байдал дордох сэтгэл гутралын шинж илрэх хандлага үгээмэл ажиглагддаг.
БХЭ-ийн эмгэг жамыг доор үзүүлсэн «порочный круг буюу гаж буруу тойрог» хэлбэрээр ойлгож болно.
Хүн амын төрөл бүлгүүдийн хооронд БХЭ үүсэх эрсдэл ялгаатай байдаг. Жишээлбэл, үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд өвчний бие махбод талаас илрэх шинж тэмдгийн тархалтын түвшин өндөр байдаг (фибромиалги, СРК-гэдэсний цочмог хам шинж, архаг ядаргааны хам шинж) бөгөөд 60%-д хүрдэг.
БХЭ үүсэх бусад эрсдэлт хүчин зүйлд:
БХЭ-тэй насанд хүрэгчдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмгүүдэд:
1. Өвдөлт — хамгийн илэрхий бөгөөд түгээмэл тохиолддог. Үе мөч, хөл/гар, нуруу, толгой, цээж, хэвлий зэрэг тодорхой хэсэгт байрлах эсвэл бүх биеэр тархсан байж болно.
2. Ядаргаа, ухаан балартах, толгой эргэх.
3. Зарим нэг эрхтэн тогтолцооны талаас гарах шинж тэмдэг:
Хэдийгээр шинж тэмдгүүд нь өөрчлөгдөж, янз бүрийн хэлбэрээр илрэх боломжтой ч БХЭ нь архаг явцтай (ихэнхдээ > 6 сараас дээш үргэлжилдэг) гэдгийг онцлох нь зүйтэй.
БХЭ оношлохдоо бие махбодын шинж тэмдгийн органик шалтгааныг үгүйсгэх шаардлагатай. Гэсэн хэдий ч удаан хугацааны туршид тодорхойгүй, олон төрлийн бүдэг зовуурь шаналал илэрч буй өвчтөнүүдэд БХЭ байж болзошгүйг сэжиглэх зарим шинж тэмдэг бий.
Тодорхой бус зовуурь шаналал хэлэх ба олон удаагийн шинжилгээ өгсөн ч онош нь тодорхойгүй байх. Магадгүй, өвчтөн Биеийн хэлбэрийн эмгэгтэй— дараах 1,2 шинж тэмдгүүдийг шалгана уу