НОВАЯ

24 июня, 2025

Биеийн хэлбэрийн эмгэгийн оношилгоо

Биеийн хэлбэрийн эмгэг (БХЭ) —биеийн соматик шинж тэмдгүүд илэрч өвчтөний өдөр тутмын амьдралыг алдагдуулах сэтгэлзүйн гаралтай эмгэг юм. СЭ нь эмчилгээний өвөрмөц арга барил шаарддаг тул бусад өвчин эмгэгүүдээс зөв ялган оношлох шаардлагатай1. Энэхүү өгүүлэлд СЭ-ийн гол оношилгооны шалгуур ба оношилгооны практик онцлогуудыг авч үзсэн болно.

Биеийн хэлбэрийн эмгэгийн нэр томьёо

DSM-IV ангилалд «Биеийн хэлбэрийн эмгэг» гэсэн нэр томьёоны дор дараах оношийг нэгтгэсэн байдаг:

  • Биешсэн эмгэг
  • Биеийн хэлбэрийн өвөрмөц эмнэлзүйгүй эмгэг
  • Өвчирхөх эмгэг
  • Биеийн хэлбэрийн байнга өвдөх эмгэг

2013 онд DSM-5 гарснаар эдгээр ангилалууд хасагдсан бөгөөд тэдгээрийг нэгтгэсэн шинэ онош бий болсон — Биеийн шинж тэмдгүүдийн эмгэг (БШТЭ)

Шинэчлэгдсэн — Биеийн шинж тэмдгүүдийн эмгэг (БШТЭ-ийн агуулга нь өвчний оношийг эмнэлзүйн хувьд илүү бодитой хэрэглэх боломжийг олгож, БХЭ-тэй өвчнүүдийн оношилгоог хялбарчилж, эмчилгээний анхаарлыг биеийн тасралтгүй шинжилгээ үзлэгт биш сэтгэлзүйн ба нийгмийн дэмжлэгэд чиглүүлэхэд тусалсан.

Биеийн шинж тэмдгүүдийн эмгэг (БШТЭ)ийн оношилгооны ерөнхий хандлага

Онош тавьж хэд хэдэн шалтгаанаар тохирсон эмчилгээ эхлүүлэхийн тулд БШТЭ-ийн шинж тэмдгийг аль болох эрт оношлох нь чухал юм:

  • БШТЭ-тэй хүмүүст амиа хорлох бодол ба оролдлогын эрсдэл их өндөр байдаг
  • БШТЭ-тэй өвчтөнүүдийн зовлон шаналгааг ойлгож хүлээж авдаггүй, эрүүл мэндийн тогтолцоонд ихэнхдээ өөрсдийгөө гадуурхагдан, үл тоомсорлогдож байна гэж үздэг
  • Шинж тэмдгийн шалтгаануудыг үгүйсгэхийн тулд ихэнхдээ эрүүл мэндийн нөөц бололцоог ашиглан хэт ихээр, олон удаа оношилгоо шинжилгээнд ордог нь ажиглагдсан

Оношилгооны хайлтыг хялбаршуулахын тулд олон шинж тэмдэг, зовуурьтай өвчтөнүүдийг үнэлэх оношилгооны дараах алгоритмыг ашиглаж болно

DSM-5-TR –ийн шалгуур үзүүлэлтүүд

Биеийн шинж тэмдэг бүхий эмгэгийн одоогийн оношилгооны шалгуур нь Америкийн сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэгийн <<Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлага >> 2013 (DSM-5-TR)-д тодорхой заагдсан байдаг.

DSM-5-TR -д оношийг илүү нарийвчлалтай гаргахын тулд мөн хэд хэдэн БШТЭ-ийг тодруулах шинж тэмдгүүд (тодорхойлогч) тодорхойлох ангилал байдаг:

Эдгээр эмч өвчтөний уулзалтын үеэр өвчтөний шинж тэмдгүүдийн зарим онцлогууд тодорхойлдог, үүнд:

  • Өвдөлт давамгайлсан хэлбэрийн БШТЭ — давамгайлсан шинж тэмдэг нь өвдөлт байдаг.
  • Өвдөлтийн хүндрэлийн зэрэг:
    • Хөнгөн: В шалгуурын ердөө ганцхан шинж тэмдэг илэрнэ
    • Дунд: В шалгуурын хоёр эсвэл түүнээс илүү шинж тэмдэг илэрнэ
    • Хүнд : олон төрлийн соматик зовуурььтай хамт В шалгуурын хоёр эсвэл түүнээс илүү шинж тэмдэг илэрнэ (эсвэл нэг хүндэвтэр соматик шинж илрэх)