НОВАЯ

1 сентября, 2025

Сэтгэл түгших эмгэгийн эмчилгээ оношилгооны алгоритм

Сэтгэл түгших эмгэг (СТЭ) — биеийн өвчлөлтөй өвчтөнүүдэд хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгүүдийн нэг юм. Амбулатори эмчилгээний практикт СТЭ-ийг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчлэх нь өвчтөний амьдралын чанарыг сайжруулж үндсэн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.

Амбулаторийн шатанд СТЭ-ийг оношлох

1. Түгшүүрийн зан үйлийн ба биеийн шинж

Эмчид үзүүлэх явцад сэтгэл түгших эмгэгтэй өвчтөнүүдэд элбэг тохиолддог тохирсон зан үйлийн шинжүүд бол:

  • Хэт их ярьж сандарсан
  • Нөхцөл байдлыг хянах гэж оролдоно
  • Шинж тэмдэг дээрээ хэт төвлөрөх, биеийн байдлаа аймшигтай байгаа мэтээр дүгнэж ярих
  • Тогтвортой сууж чадахгүй, тэвчээргүй
  • Олон тооны биеийн зовуурь, гомдол хэлэх
  • Жижиг сажиг зүйл оролдох нь нэмэгдэх (товч оролдох, хөлөө савла г.м.)
  • Олон дахин асуулт давтаж хэлэх, аюулын нотолгоо хайна
  • Цочромтгой, нойргүйдэх, дотоод түгшүүртэй байх
  • Өөрийгөө оношилж эмчлэх хандлагатай
  • Эм бэлдмэл эсвэл архины хэтрүүлсэн хэрэглээтэй байх
2. Хоёр асуудлаар скрининг судалгаа хийх

Түгших хам шинжтэй эмгэгийг хурдан илрүүлэхэд дараах энгийн хоёр асуултыг тавина1:

  1. Сүүлийн хоёр долоо хоногт танд санаа зовних, түгших эсвэл бухимдах мэдрэмж төрсөн үү?
  2. Сүүлийн хоёр долоо хоногт та санаа зовних, түгших эсвэл бухимдаж уурлах мэдрэмжээ хянаж эсвэл зогсоож чадахгүй байгаа тийм мэдрэмж танд төрсөн үү?

Эдгээр хоёр асуултад тийм гэж хариулсан бол – илүү гүнзгий оношилгоо хийх шаардлагатай байна гэсэн үг.

3. HADS шалгуур (Hospital Anxiety and Depression Scale)

HADS шалгуур нь биеийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд амбулаторийн шатанд сэтгэл түгшилт, гутралыг үнэлж оношлох тохиромжтой хэрэгсэл юм. Энэхүү шалгуур дараах боломжийг олгоно:

  • Сэтгэл гутрал ба сэтгэл түгшилтийн илрэлийн түвшин үнэлэх
  • Эмчид үзүүлэх цаг хугацааны хязгаарлалттай нөхцөлд түргэн оношлох
  • Эмчилгээний тактикийг сонгоход үр дүнг ашиглаж эхний алхмыг хийх

Хэрэв эмнэл зүйнийн хувьд илэрхий сэтгэл гутрал эсвэл сэтгэл түгшилт илэрвэл сэтгэцийн эмчрүү илгээх шаардлагатай. Бусад тохиолдолд эмч өөрийн мэргэжлийн хүрээнд сэтгэл түшгих эмгэгтэй өвчтөнд тусламж үзүүлэх боломжтой.

Сэтгэл түгших эмгэгийг эмчлэх эмчилгээний боломжууд

Сэтгэцийн эмийн эмчилгээний ерөнхий зарчим:
  • Эмчилгээг хамгийн бага үр дүнтэй эмчилгээний тунгаас эхлүүлж, аажмаар нэмэгдүүлэх
  • Үндсэн өвчинд бичигдсэн эмүүдтэй харилцан үйлчлэлцэл гарч болох эсэхийг тооцох
  • Эмчилгээний үргэлжлэх хугацаа —тогтвортой үр дүн гарч, дахилтаас сэргийлэхийн тулд 3 сараас багагүй байх
Эм бэлдмэлийн сонголт:
  • Бензодиазепинууд эмчилгээний үр дүнтэй ч дараах сул талтай: хамаарал үүсэх эрсдэлтэй, танин мэдэхүйн алдагдал, эм гэнэт зогсоосны хам шинж илрэх
  • Ялангуяа, урт хугацааны эмчилгээ явуулахад хамгийн бага гаж нөлөө үүсэх эрсдэлтэй бензодиазепины бус тайвшруулах эм сонгосон нь зүйтэй.

Хэвлэх боломжтой хэлбэрээр сэтгэл түгших эмгэгийн оношилгоо ба эмчилгээний алгоритм

Салбар хоорондын шинжээчдийн боловсруулсан эмчилгээний алгоритм нь дараа үе шаттай:

  1. Анхны үзлэг: сэтгэл түшгилтийн, сэтгэлзүйн, зан үйлийн болон эмнэл зүйн шинж тэмдгийг анхаарна уу.
  2. Скрининг: дээр дурдсан хоёр асуултыг тавина уу
  3. HADS-ын шалгуураар үнэлэх: тийм гэсэн хариултын үед тестийн асуумж явуулна.
  4. Оношилгоо ба чиглүүлэг:

    — Сэтгэл гутрал ба илэрхий сэьгэл түшгилттэй байвал – сэтгэцийн эмч рүү илгээх .

    — Бусад тохиолдолд — хам шинжийн онош тавьж эмчилгээг эхлүүлэх.

  5. Эмчилгээ: 3 сараас багагүй хугацаанд түгшилтийн эсрэг эмчилгээ бичнэ.
  6. Эмчилгээний үр дүнгийн шалгуур: хэрэв 3 сарын дараа эмчилгээнд сайжрал гарахгүй бол — дахин сэтгэцийн эмчийн зөвлөгөөнд хамруулна.

Үр дүн

Амбулаторийн практикт түгших эмгэгтэй өвчтөнүүдтэй өвчтөний зан үйлд хянамгай хандаж иж бүрдэл цогц эмчилгээ явуулах шаардлагатай. Ажиглагдаж буй шинж тэмдгүүдээс гадна скринингийн асуулт, түргэн хугацаанд түгшилтийн түвшинг тогтоох боломжтой HADS энгийн шалгуур идэвхтэй ашиглаж, шаардлагатай тохиолдолд — цаг хугацаа алдалгүй эмчилгээг эхлүүлнэ. Сэтгэл түгших эмгэгийг эрт илрүүлж эмчлэхэд өвчтөний амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, үндсэн биеийн өвчнийг илүү сайн хянах боломжтой болгодог.