cookie-popup-heading
cookie-popup-body Подробнее
1 сентября, 2025
Бие махбодын өвчний суурийн дээр үүсэх сэтгэл түгшилт: яагаад идэвхтэй арга хэмжээ авах ёстой вэ
Орчин үеийн нийгэмд сэтгэл түгшилт нь сая сая хүний өдөр тутмын амьдралын “хэвийн” нэг үзэгдэл болжээ. Уур уцаар, бухимдал, дотоод дарамт, эрүүл мэнд болон ирээдүйн төлөө санаа зовох, айдас – эдгээр шинжүүд зөвхөн сэтгэцийн оноштой өвчтөнүүдэд биш, мөн архаг бие махбодын өвчтэй хүмүүст ч түгээмэл байдаг. Ингэхдээ сэтгэл түгшилт нь бие махбодын өвчний явцыг хүндрүүлж, эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний зааврыг дагаж мөрдөх байдлыг бууруулдаг. Дэлхийн өвчлөлийн ачааллын судалгааны өгөгдлөөр сэтгэл түгших эмгэг нь 300 сая гаруй хүнийг өртөөж, энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.
Сэтгэл түгших эмгэгүүд ихэнхдээ анзаарагддаггүй өнгөрдөг ч бие махбодын өвчний явцыг илэрхий дордуулдаг: артерийн даралт ихсэлтээс авахуулаад архаг уушгины бөглөрөлт г.м.
Түгшилтийн түвшин өндөрсөх:
Гэсэн хэдий ч сэтгэл түгшилт нь ялангуяа архаг хэлбэрийн халдварт бус өвчний үед эмчилгээний тэргүүлэх чиглэл болж чаддаггүй. Гэтэл сэтгэл түгших эмгэгийг үр дүнтэй эмчилбэл үндсэн өвчний эмчлэгдэх хугацааг бууруулахад нөлөөлдөг.
Сэтгэл засал, амьсгалын техникүүд, биеийн хүчний дасгал зэрэг эмчилгээ нь үр дүнтэй ч тогтмол хийх ёстой бөгөөд цаг хугацаа, дотоод урам зоригшаардагддаг. Бензодиазепины бүлгийн тайвшруулах эмүүд хурдан хугацаанд үйлчилдэг ч аюулгүйн байдал талаас хязгаарлалттай: донтох эрсдэл, танин мэдэхүйн алдагдал, эм гэнэт зогсоох хам шинж зэргийг үүсгэдэг.
Иймээс үр дүн ба аюулгүй байдлыг хослуулсан шийдлүүдийг эрэлхийлэх нь нэн чухал юм.
Адаптол® (темгиколурил) — сэтгэл түгших эмгэгийн үед сонголтын нэг хувилбар болж чадах бензодиазепины бус тайвшруулах эм. Нойрмоглуулахгүй, дасал донтолт ба эм гэнэт зогсоох хам шинж зэргийг үүсгэдэггүй, тиймээс идэвхтэй амьдралтай хэмнэлттэй өвчтөнүүдэд болон өдрийн турш хэрэглэхэд тохиромжтой эм бэлдмэл юм1.
Бүтцийн хувьд Адаптол® байгалийн гаралтай метаболитуудтай төстэй, харин үйлчлэл нь нейротрансмиттер тогтолцоны үйл ажиллагааг тогтворжуулахад чиглэгдсэн байдаг: ГАМК-эрг, холинерг, серотонинэрг ба адренэрг тогтолцоонд нөлөөлдөг. Энэхүү бэлдмэл нь дунд зэргийн тайвшруулах үйлдэл үзүүлдэг, санаа зовох мэдрэмж, түгших, айх, дотоод дарамт ба бухимдал зэрэг мэдрэмжүүдийг арилгах эсвэл сулруулдаг, хөдөлгөөний зохицуулалтыг алдагдуулах ба булчин сулруулах нөлөөгүйгээр нойрны чанарыг сайжруулдаг.
Левин О.С.: бүдэг илрэлтэй болон эмнэл зүйн илрэлттэй сэтгэл түгших эмгэгтэй өвчтөнүүдэд зориулсан Адаптол® эмийн эмчилгээг гар утасны аппликэйшнтэй хамт ашиглан өвчтөний амьдралын чанарт үзүүлэх нөлөө ба эмчилгээний үр дүн судлах
Судалгааны загвар
Зорилго: Адаптол®+гар утасны аппликэйшнийг хослуулсан цогц эмчилгээ нь бүдэг илрэлтэй болон эмнэл зүйн илэрхий илрэлттэй сэтгэл түгшилттэй өвчтөнүүдийн амьдралын чанар ба түгшүүрийн түвшинд үзүүлэх нөлөөг судлах 1.
Материал ба арга зүй:
Санамсаргүй байдлаар 2 бүлэгт хуваасан:
Биеийн байдлын үнэлгээ:
Адаптол® эм ууснаар:
Эмчилгээ явуулж эхэлснээс хойш 3 сарын дараа 2 бүлэгт дараах зүйл ажиглагдав: HADS-A ба PSS-10-ийн шалгууруудаар сэтгэл түгшилт илэрхий буурч мөн EQ-5D1 шалгуураар амьдралын чанарын үзүүлэлтүүд өссөн байна.
Дүгнэлт
Адаптол® — үр дүнтэй, аюулгүй тайвшруулах эм, ялангуяа бие махбодын өвчний хам шинжтэй өвчтөнүүдэд онцгой тохиромжтой. Зохимж сайтай, донтол хамаарал үүсгэдэггүй, мөн бусад эм бэлдмэлтэй хавсрах хэрэглэх боломжтой тул сэтгэл түгших эмгэгийн эмчилгээнд ухаалаг сонголт болно.