Сайт предназначен только для специалистов здравоохранения
Сайт предназначен только для специалистов здравоохранения
Адаптол®
Статья
Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний менежмент
Биеийн хэлбэрийн эмгэгийн (БХЭ) эмчилгээний зорилго нь хүнийг хэвийн амьдрал, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд өвчний шинж тэмдгийг хянахад нь туслах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд нэгдсэн, цогц хандлага шаардлагатай бөгөөд үүнд эмч ба өвчтөний зөв харилцаа, сэтгэл заслын эмчилгээ, мөн эмэн эмчилгээ зэргийг хослуулан хэрэгжүүлэх нь чухал.
Статья
Биеийн хэлбэрийн эмгэгүүд: өвчтөнтэй харилцах ур чадвар
Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний менежмент явуулахад зөв онош тавих төдийгүй эмч ба өвчтөний хоорондын итгэлцэл, түншлэлийн харилцаа чухал үүрэгтэй. Орчин үеийн холбоо харилцааны стратеги нь бат бөх холбоо тогтоож, эмчилгээний үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх боломжийг олгодог.
Статья
Биеийн хэлбэрийн эмгэгийг хэрхэн ялган таних вэ
Эмнэл зүйн практикт олон тооны тодорхой бус, бүдэг шинж тэмдэгтэй зовуурь илэрсэн өвчтөн тааралддаг. Шинж тэмдгүүд нь байнга өөрчлөгдөн хувьсаж нэгэн тодорхой өвчинд хамруулж болохгүй байдаг, харин өвчтөн өөрөө олон эмч мэргэжилтнүүдэд үзүүлсэн ч тодорхой онош тавигдаагүй байдаг1. хэрэв танд ийм зүйл тохиолдвол та сайтар бодож тунгаах хэрэгтэй, магадгүй энэ нь Биеийн хэлбэрийн эмгэгийн (БХЭ) шинж тэмдэг байж болно.
Статья
Биеийн хэлбэрийн эмгэгийн оношилгоо
Биеийн хэлбэрийн эмгэг (БХЭ) —биеийн соматик шинж тэмдгүүд илэрч өвчтөний өдөр тутмын амьдралыг алдагдуулах сэтгэлзүйн гаралтай эмгэг юм. СЭ нь эмчилгээний өвөрмөц арга барил шаарддаг тул бусад өвчин эмгэгүүдээс зөв ялган оношлох шаардлагатай. Энэхүү өгүүлэлд СЭ-ийн гол оношилгооны шалгуур ба оношилгооны практик онцлогуудыг авч үзсэн болно.
Статья
Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний үр дүнгийн мониторинг
Эмчилгээний явцад БХЭ-ийн шинж тэмдгүүдийн тогтмол хяналт нь эмчилгээний үр дүнг үнэлж, шаардлагатай тохиолдолд засаж залруулах боломжтой болгодог.
Статья
Сэтгэл түгших эмгэгийн эмчилгээ оношилгооны алгоритм
Сэтгэл түгших эмгэг (СТЭ) — биеийн өвчлөлтөй өвчтөнүүдэд хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгүүдийн нэг юм. Амбулатори эмчилгээний практикт СТЭ-ийг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчлэх нь өвчтөний амьдралын чанарыг сайжруулж үндсэн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.
Статья
Сэтгэл түгшилтийн эмгэгтэй амбулаторийн өвчтөнүүдийн эмнэл зүйн эмчилгээний талаарх шинэ мэдээлэл
Өдөр тутмын амбулаторийн үзлэгийн практикт сэтгэл түгшилтийн эмгэг нь өвчтөнүүдийн эмнэлэгт хандах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг болж байна. Сэтгэл түгшилт нь ихэвчлэн бие махбодын соматик шинж тэмдгээр халхлагддаг: цээжээр өвдөх, амьсгаа давчдах, дотор муухайрах, халуу оргих мэдрэмж г.м. ба органик шалтгаангүй бусад зовууриуд. Энэ нь оношилгоог хүндрүүлж нарийвчилсан ялган оношилгоо шаардагддаг, мөн хавсарсан өвчлөлийг тооцон үр дүнтэй эмчилгээг сонгох шаардлагатай болно.
Статья
Бие махбодын өвчний суурийн дээр үүсэх сэтгэл түгшилт: яагаад идэвхтэй арга хэмжээ авах ёстой вэ
Орчин үеийн нийгэмд сэтгэл түгшилт нь сая сая хүний өдөр тутмын амьдралын “хэвийн” нэг үзэгдэл болжээ. Уур уцаар, бухимдал, дотоод дарамт, эрүүл мэнд болон ирээдүйн төлөө санаа зовох, айдас – эдгээр шинжүүд зөвхөн сэтгэцийн оноштой өвчтөнүүдэд биш, мөн архаг бие махбодын өвчтэй хүмүүст ч түгээмэл байдаг. Ингэхдээ сэтгэл түгшилт нь бие махбодын өвчний явцыг хүндрүүлж, эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээний зааврыг дагаж мөрдөх байдлыг бууруулдаг. Дэлхийн өвчлөлийн ачааллын судалгааны өгөгдлөөр сэтгэл түгших эмгэг нь 300 сая гаруй хүнийг өртөөж, энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.