НОВАЯ

1 сентября, 2025

Сэтгэл түгшилтийн эмгэгтэй амбулаторийн өвчтөнүүдийн эмнэл зүйн эмчилгээний талаарх шинэ мэдээлэл

Өдөр тутмын амбулаторийн үзлэгийн практикт сэтгэл түгшилтийн эмгэг нь өвчтөнүүдийн эмнэлэгт хандах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг болж байна. Сэтгэл түгшилт нь ихэвчлэн бие махбодын соматик шинж тэмдгээр халхлагддаг: цээжээр өвдөх, амьсгаа давчдах, дотор муухайрах, халуу оргих мэдрэмж г.м. ба органик шалтгаангүй бусад зовууриуд. Энэ нь оношилгоог хүндрүүлж нарийвчилсан ялган оношилгоо шаардагддаг, мөн хавсарсан өвчлөлийг тооцон үр дүнтэй эмчилгээг сонгох шаардлагатай болно.

Донтолт үүсгэдэггүй сэтгэл засах (антипсихотик) эм

Сонголтын нэг эм болох Адаптол® (темгиколурил) — нь үр дүн, зохицол сайтай нь батлагдсан хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдэд өдөр тутам хэрэглэж болох сэтгэл засах (антипсихотик) эм юм. Адаптол® лимби-торлог байгууламжийн тогтолцоонд нөлөөлж, мөн 4 үндсэн нейромедиаторын тогтолцоонд: ГАМК-, холин-, серотонин- ба адренерг тогтолцоонд нөлөөлдөг. Адаптол нь донтолт үүсгэдэггүй, өвчтөний сэтгэх болон хөдөлгөөний үйл ажиллагааг алдагдуулдаггүй, өвчтөнд амьдралын хэвийн хэмнэлийг хадгалах, ажлын чадвараа алдахгүй байх боломжийг олгодог. Донтолт үүсгэдэггүй, эм гэнэт зогсоох хам шинж ба сэтгэл хөөрөл үүсгэдэггүйн ачаар Адаптолыг амбулаторийн практикт өргөн хэрэглэхэд онцгой ач холбогдолтой.

Темгиколурилын эмчилгээний үр дүнгийн шинэ судалгаа

2023–2024 онуудад Латвид сэтгэл түгших эмгэгтэй амбулаторийн өвчтөнүүдэд Адаптол® эмийн эмчилгээний үр дүнг үнэлэх зорилгоор ажиглалтын, интервенцгүй аргаар судалгаа хийгдсэн.

Материал ба арга зүй:

  • 100 өвчтөн
  • Нас: 18-аас 70 нас (дундаж нас — 48)
  • Эмчилгээ эхлэхээс өмнөх GAD-7 дундаж оноо – 10,9
  • 3 долоо хоногийн туршид Адаптолыг 500 мг-аар өдөрт 2 удаа

Судалгааны үр дүн:

  • Түгшилтийн түвшин GAD-7 шалгуураар дунджаар 10,9-с 6,4 оноо хүртэл буурсан
  • Эмнэл зүйн хувьд хамгийн бага утга бүхий сайжралт (оноо ≥ 4-аар буурах) өвчтөнүүдийн 67%-д ажиглагдсан.

Адаптол® эмийн аюулгүйн байдлын үзүүлэлт

  • Янз бүрийн бүлгийн өвчтөнүүд, түүнчлэн ахимаг настан ба хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхэд аюулгүй байдал батлагдсан
  • Зүрх судасны эмчилгээний схемд нэмэхэд гаж нөлөө илрээгүй
  • Эм нь зохицол сайтай

Дүгнэлт

Дүгнэлт

Энэхүү шинэ судалгаагаар биеийн эмгэгийн суурьтай түгшилтийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд Адаптол® долоо хоног хэрэглүүлэхэд илэрхий эмнэл зүйн үр дүнтэй байгаа нь батлагдсан. Эм нь бусад эмчилгээтэй нийцэл сайтай, донтолт (хамаарал) үүсгэдэггүй.

Эмнэл зүйн гол дүгнэлтүүд
  • Адаптол® — биеийн шинжтэй сэтгэл түгшилтийн үед хэрэглэхэд эмчилгээний үр дүнтэй сэтгэл засах (анксиолитик) эм юм
  • Түүнчлэн өндөр настан, хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдэд зохимж сайтай
  • Идэвхтэй амьдралын хэв маягтай өвчтөнүүдэд таардаг, дасал үүсгэдэггүй.

GAD-7 (Generalized Anxiety Disorder) — ерөнхий сэтгэл түгших эмгэгийг үнэлэх асуумж