Сайт нь зөвхөн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан
Сайт нь зөвхөн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан

Харшлаар хүндэрсэн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй өвчтөнүүдэд антигистамин бэлдмэлийн эмчилгээний үүрэг

sinuses

Хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл нь анатомийн болон үйл ажиллагааны ихээхэн өөрчлөлтөд хүргэж болдог хамрын хөндийн салстын ба хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл юм. Хамар, хамрын дайвар хөндийн үрэвслийн өвчний явцын хэлбэрээр: хурц, дахин давтагдсан хурц үрэвсэл, дунд зэргийн үрэвсэл ба архаг гэж ангилна.

virus

Та үүнийг мэдэж байсан уу?

  • Цочмог хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл (ЦХХДХҮ) өвчнийг судлахад хүн амын 6–15% -д энэ өвчин тохиолдож, үүнээс 0,035%-д дахилт өгсөн байна1.
  • Амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн 6-7% -д ЦХХДХҮ тохиолдсон байна. Харин цочмог явцтай нянгийн гаралтай жил тутамд ойролцоогоор өвчтөнүүдийн 16%-д хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл оношлогддог2.
  • EPOS-ын мэдээллээр бол архаг хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хамар, хамрын дайвар хөндийн үрэвслийн тархалт нь 5,5-28%-ийн хооронд хэлбэлзэж байдаг байна3.

Ихэнхдээ цочмог ба архаг явцтай хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл нь бусад хүчин зүйлийн нөлөөнөөс болж хүндэрч болдог, жишээлбэл хамрын бүтцийн эмгэгээс (хамрын таславчийн мурийлт, ургацаг), идэвхтэй ба дам тамхидалт, асуумжид урд нь харшил,  ургамлаас үүдэлтэй харшил, харшлын ринит илэрч байсан өгүүлэмжтэй бол.

virus
virus
virus
virus

Хамар, хамрын дайвар хөндийн үрэвслийн фенотипээс хамааран харшил нь үнэхээр архаг хэлбэрийн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсгэх хүчин зүйл нь болдог байна3.

Амьсгалын замын цочмог явцтай вирусийн халдвар (АЗЦВХ) ба харшил хоёр нь бие биедээ үнэхээр нөлөөлдөг эсэхийг судалж үзье.

orvi
АЗЦВХ
  • 1. Вирусүүд амьсгалын замын гэмтлийг ихэсгэж, харшил төрүүлэгчид мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг6.
  • 2. АЗЦВХ-ийн үед хамрын хучуур эс дэх ICAM-1 эсийн молекулын нэвчимхий чанарын түвшин нэмэгдэж байдаг, ингэснээр вируст ширхгүүдийн хучуур эсээр нэвчих чадварыг нэмэгдүүлдэг6.
  • 3. АЗЦВХ-ийн өвчин үүсгэгч нь үрэвслийн медиаторуудыг идэвхжүүлдэг, түүнчлэн гистаминыг идэвхжүүлснээр шинж тэмдэг нь илүү тод илэрдэг6.
allergy
Харшил
  • 1. Харшил нь хамрын салс бүрхүүлийг үрэвсүүлж, хучуур эсийн хамгаалах үйл ажиллагааг алдагдуулж, хэсэг газрын дархлааг бууруулдаг4.
  • 2. Харшилтай өвчтөнүүдэд хучуур эсүүд дэх уургийн нягт шингэн холбоос буурсан байдаг учир энэ нь тэдгээрийн хамгаалах үйл ажиллагааг алдагдуулдаг5.
  • 3. Харшлын байдал нь төрөлхийн дархлааг сулруулж, вирусийн халдвартай тэмцэхэд хэрэгцээт интерфероны нийлэгжилтийг бууруулж чаддаг7.
childs

Асуумжаар харшилгүй хүмүүстэй харьцуулахад харшилтай байсан насанд хүрэгчдийн хувьд АЗЦВХ-ийн тохиолдлын давтамж 2,16 дахин их байсан. Үүнээс гадна, яг энэ судлагдсан бүлэг өвчтөнүүдэд хүнд хэлбэрийн АЗЦВХ-ийн тохиолдол 15,7 дахин илүү бүртгэгдэж байсан байна8.

child

Харшлын ринит гэж оношлогдсон хүүхдүүдэд халдварын гаралтай хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсэх эрсдэл илүү байсан, мөн өвчний тохиолдлуудын явц нь илүү удаан үргэлжилж байсан9.

Түүнчлэн, харшлын ринитээс болж системийн үрэвслээс болж гуурсан хоолойн багтраа өвчин гэх мэт илүү хүнд нөхцөл үүсэж болно10.

Хурц ба архаг хэлбэрийн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй, харшлын суурьтай өвчтөнд илүү үр дүнттэй эмчилгээний таамаглал гаргахын тулд цогц эмчилгээг сонгох хэрэгтэй3.

Антигистамин эм хэрэглэхэд салст бүрхүүлийн хаванг бууруулахад тусална, хамрын сувгаар дамжуулах чадварыг нэмэгдүүлнэ, эмгэг жамын гистаминэрг нөлөөгөөр найтаах, загатнаа ба хамар битүүрэх зэрэг хавсарсан шинж тэмдгүүдийн илрэлийг бууруулж өгдөг11.

info

Урд өмнө нь Харшлын ринит оношлогдсон хүүхдүүдэд харшлын эсрэг эмчилгээ хийхэд амьсгалын дээд замын халдварын давтамж (үүнд АЗЦВХГ-г оруулаад) ба хүндрэл илэрхий буурдгийг шинэхэн судалгаанууд батлаад байна10.

Ханиад, харшлын шинж тэмдгүүдийг багасгахад насанд хүрэгчид ба өсвөр насны хүүхдүүдэд антигистаминыг өвчин намдаах ба деконгестант эмүүдтэй нэгэн зэрэг хэрэглүүлэхэд сайн үр дүнтэй байж болно.
Гэвч эдгээр давуу талыг гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй харьцуулж байж хэрэглүүлнэ3.

Харшлын эсрэг эмчилгээ хэдийд хамгийн үр дүнтэйг тодорхойлохын тулд хамар, хамрын дайвар хөндийн үрэвслийн фенотипийг нарийвчлан тодорхойлохыг зөвлөдөг (схем 1)1010.

image

Схем 1. Хүүхдүүдийн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл (ХХДХҮ)-ийн фенотипийг тодорхойлох практик алгоритм

sheme

ХХДХҮ – хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл;
ЦХХДХҮ – цочмог хэлбэрийн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл;
Цочмог, нянгийн ХХДХҮ – цочмог хэлбэрийн нянгийн гаралтай хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл;
Дахилттай цочмог ХХДХҮ - дахилттай цочмог хэлбэрийн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл;
АХХДХҮ –архаг хэлбэрийн хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл;
АДЗХ– амьсгалын дээд замын халдварууд;
МХГХХДХҮ – мөөгөнцрийн харшлын гаралтай хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл.