ШИНЭ

2025 оны 6-р сарын 24

Биеийн хэлбэрийн эмгэгийг хэрхэн ялган таних вэ

Эмнэл зүйн практикт олон тооны тодорхой бус, бүдэг шинж тэмдэгтэй зовуурь илэрсэн өвчтөн тааралддаг. Шинж тэмдгүүд нь байнга өөрчлөгдөн хувьсаж нэгэн тодорхой өвчинд хамруулж болохгүй байдаг, харин өвчтөн өөрөө олон эмч мэргэжилтнүүдэд үзүүлсэн ч тодорхой онош тавигдаагүй байдаг. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол та сайтар бодож тунгаах хэрэгтэй, магадгүй энэ нь Биеийн хэлбэрийн эмгэгийн шинж тэмдэг байж болно.

Биеийн хэлбэрийн эмгэг гэж юу вэ

Биеийн хэлбэрийн эмгэг нь сэтгэлзүйн гаралтай эмгэг бөгөөд бие махбодод илэрч буй шинж тэмдэг нь биеийн өвчинтэй төстэй. Гэсэн ч өвчний ямар нэгэн органик шалтгаан илрэл байхгүй байдаг. Биеийн хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд стрессийн үед биеийн байдал дордох сэтгэл гутралын шинж илрэх хандлага түгээмэл ажиглагддаг.

Биеийн хэлбэрийн эмгэг жамыг доор үзүүлсэн хэлбэрээр ойлгож болно.

Эрсдэлт бүлэгт хэн хамрагдах вэ

Хүн амын төрөл бүлгүүдийн хооронд Биеийн хэлбэрийн эмгэг үүсэх эрсдэл ялгаатай байдаг. Жишээлбэл, үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд өвчний бие махбод талаас илрэх шинж тэмдгийн тархалтын түвшин өндөр байдаг (фибромиалги, СРК-гэдэсний цочмог хам шинж, архаг ядаргааны хам шинж) бөгөөд 60%-д хүрдэг.

Биеийн хэлбэрийн эмгэг үүсэх бусад эрсдэлт хүчин зүйлд:

  • хүйс - Эмэгтэйчүүд
  • Нийгэм эдийн засгийн доогуур байр суурь
  • Гэр бүлийн асуумжид ба бага насандаа архаг хууч өвчнөөр өвдөж байсан байдал
  • Бэлгийн хүчирхийлэл эсвэл бусад гэмтэл
  • Дагалдах өвчлөл эсвэл сэтгэцийн эмгэг

Биеийн хэлбэрийн эмгэгтэй гэдгийг ямар шинж тэмдэг харуулах вэ

Биеийн хэлбэрийн эмгэгтэй насанд хүрэгчдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмгүүдэд:

1. Өвдөлт — хамгийн илэрхий бөгөөд түгээмэл тохиолддог. Үе мөч, хөл/гар, нуруу, толгой, цээж, хэвлий зэрэг тодорхой хэсэгт байрлах эсвэл бүх биеэр тархсан байж болно.

2. Ядаргаа, ухаан балартах, толгой эргэх.

3. Зарим нэг эрхтэн тогтолцооны талаас гарах шинж тэмдэг:

  • Зүрх ба уушгины тогтолцоо — цээжээр өвдөх, зүрх дэлсэх ба амьсгаа давчдах
  • Ходоод-гэдэсний тогтолцоо — дотор муухайрах, огих, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, хий үүсэх, гүйлгэх
  • Мэдрэлийн тогтолцоо — хөдөлгөөний алдагдал, мэдрэхүй алдагдах, сулрал, саажилт
  • Нөхөн үржихүйн тогтолцоо — диспарейни (хурьцлын үеийн өвдөлт), дисменорея (Сарын тэмдэг өвдөлттэй ирэх) ба эр бэлгийн сулрал, эмгэг

Хэдийгээр шинж тэмдгүүд нь өөрчлөгдөж, янз бүрийн хэлбэрээр илрэх боломжтой ч биеийн хэлбэрийн эмгэг нь архаг явцтай (ихэнхдээ > 6 сараас дээш үргэлжилдэг) гэдгийг онцлох нь зүйтэй.

Биеийн хэлбэрийн эмгэгтэй байж болзошгүй гэдгийг хэзээ сэжиглэх нь зүйтэй вэ

Биеийн хэлбэрийн эмгэг оношлохдоо бие махбодын шинж тэмдгийн бодит шалтгааныг үгүйсгэх шаардлагатай. Гэсэн хэдий ч удаан хугацааны туршид тодорхойгүй, олон төрлийн бүдэг зовуурь шаналал илэрч буй өвчтөнүүдэд биеийн хэлбэрийн эмгэг байж болзошгүйг сэжиглэх зарим шинж тэмдэг бий.

Санамж: Биеийн хэлбэрийн эмгэгийг хэрхэн таних вэ

Тодорхой бус зовуурь шаналал хэлэх ба олон удаагийн шинжилгээ өгсөн ч онош нь тодорхойгүй байх. Магадгүй, өвчтөн биеийн хэлбэрийн эмгэгтэй— дараах 1,2 шинж тэмдгүүдийг шалгана уу