ШИНЭ

2025 оны 6-р сарын 24

Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний менежмент

Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний зорилго нь хүнийг хэвийн амьдрал, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд өвчний шинж тэмдгийг хянахад нь туслах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд нэгдсэн, цогц хандлага шаардлагатай бөгөөд үүнд эмч ба өвчтөний зөв харилцаа, сэтгэл заслын эмчилгээ, мөн эмэн эмчилгээ зэргийг хослуулан хэрэгжүүлэх нь чухал.

Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний ерөнхий хандлагууд

Биеийн хэлбэрийн эмгэгтэй бүх өвчтөнүүд эмчилгээний үйл явцад шууд бэлэн байдаггүй. Зарим нь өөртөө сэтгэцийн эмгэг байгаа гэдгийг хүлээн зөшөөрөхөөс татгалздаг бөгөөд тэдний үзэл бодлыг хуваалцдаггүй эмч нартай хамтран ажиллахыг хүсдэггүй байж болно. Ийм тохиолдолд урт хугацааны стратеги баримтлах нь чухал. Өвчтөнд та хамтран ажиллахад нээлттэй гэдгээ харуулж, өвчтөн өөрөө бэлэн болсон үед эмчилгээг эхлүүлэхээ ойлгуулах хэрэгтэй.

Эмчилгээний стратеги сонгохдоо шат дараалсан, үе шаттай хандлагыг хэрэглэх нь зүйтэй.

Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний анхан шатны менежмент

Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд биеийн хэлбэрийн эмгэгийн бүх эмчилгээний үе шатуудыг хэрэгжүүлдэг. Үе шат бүрийн чухал хэсгүүдийг дэлгэрэнгүй авч үзье.

Эмчилгээний эхний үе шат (1-р үе)-д өвчтөнтэй бат бөх эмчилгээний харилцаа тогтоох нь чухал юм. Үүнд:

  • Тогтмол амбулаторийн үзлэг уулзалт зохион байгуулж төлөвлөх
  • Биеийн шинж тэмдгүүдийг бодит гэж хүлээн зөвшөөрөх
  • Эмчилгээний зорилгыг тодорхойл — амьдралын чанар, үйл ажиллагааг сайжруулахад чиглүүлэх
  • Өвчтөнийг эмчилж байгаа бусад эмч мэргжилтнүүдтэй харилцан мэдээлэл солилцох
  • Шинжилж судлаад илрүүлсэн бусад өвчнийг оношилж эмчлэх
  • Өвчтөнд онц ноцтой өвчин эмгэг байхгүй гэдгийг өвчтөн өөрөө ойлгож ухаарч байгааг нягтлах

Яг ийм уулзалт үзлэгүүдийн үеэр өвчтөнд илэрч буй олон шинж тэмдгүүдийг илрүүлж болдог, үүнд:

  • ✓ Бие махбодын шинж — байршил, хүндрэлийн зэрэг ба үргэлжилсэн хугацаа, түүнчлэн дагалдах зовууриуд
  • ✓ Танин мэдэхүйн шинж — илэрч буй шинж тэмдгийн улмаас өвчтөнд төрж буй бодол, хүлээлтүүд
  • ✓ Сэтгэл хөдлөлийн — шинж тэмдгээс болж өвчтөнд илэрч буй сэтгэл санааны мэдрэмжүүд
  • ✓ Зан үйлийн — илэрч буй шинж тэмдгүүд нь нийгмийн үйл ажиллагаа ба чөлөөт цагийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодруулах

Биеийн хэлбэрийн эмгэгийн эмэн эмчилгээ

Хоёрдугаар шатны эмчилгээний үеэр, анхан шатны эмчилгээнд хариу өгөөгүй өвчтөнүүдийн хувьд бусад аргуудын хамт эмийн эмчилгээ хэрэглэх боломжийг авч үздэг. Эмчилгээний гол зорилго — дагалдах сэтгэцийн байдал засах (жишээлбэл, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт гэх мэт).

Үүний тулд хэрэглэгддэг эм бэлдмэлүүд:

  • Антидепрессант
  • Таталтын эсрэг эм бэлдмэл
  • Сэтгэцийн эмгэгийн эсрэг эм бэлдмэл
  • Ургамлын гаралтай эм бэлдмэл

Эдгээр эмүүд тус бүр давуу болон сул талуудтай байдаг учраас эдгээр бүлэг эмүүдийг товч харьцуулан авч үзье.

Биеийн хэлбэрийн эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг өөр нэг бүлэг эм бол Сэтгэл засах (Анксиолитик) эм бэлдмэлүүд юм.

Биеийн хэлбэрийн эмгэг эмчлэх сэтгэл засах (Анксиолитик) эм

Сэтгэл засах (анксиолитик) эмүүд - түгшүүр болон түүнтэй холбоотой байдлыг бууруулах нөлөөөтөй эм бэлдмэлүүд юм. Тэдгээр нь амьдралын чанарыг сайжруулах, гемодинамикийн үзүүлэлтүүдэд нөлөөлөхгүйгээр ургал мэдрэлийн тогтолцоотой холбоотой тод илрэлүүдийг арилгахад нөлөөлдөг.

Бензодиазепины бус сэтгэл засах эмийн нэг жишээ нь бол темгиколурил (Адаптол®) юм. (Адаптол®) - ыг бие даасан Биеийн хэлбэрийн эмгэг гэж оношлогдсон өвчтөнүүдэд болон биеийн эмгэгийн суурин дээр илрэх өвчний үед ч өргөн хэрэглэгддэг байна.

(Адаптол®) эм хэрэглэсэн өвчтөнүүдэд дараах эмнэл зүйн үр дүн ажиглагдсан:

  • Өдөр тутмын сэтгэл санааны дарамттай нөхцөл байдалд харьцангүй тайван хандах
  • Нойрны чанар сайжрах
  • Шалтгаангүй зүрх дэлсэх ба хэм алдагдах шинж буурах
  • Мэдрэл сульдал (ядрах, сульдах) шинжийн үед мэдрэл физиологийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг
  • Нейролептик ба бензодиазепины уламжлалын сэтгэл засах эмүүдээс үүдэлтэй таагүй гаж нөлөөг бууруулна
  • Үл тоомсорлосон, хайхрамжгүй байдал үүсгэхгүй, нөхцөл байдлыг тодорхой ойлгож үнэлэх, шийдэл хайж олох хүсэл эрмэлзэлтэй болгодог

Иймээс, (Адаптол®) эм нь нойрсуулах болон булчин сулруулах үйлдэл үзүүлэхгүйгээр тайвшруулах ба ургал мэдрэлийн тогтолцоог тогтворжуулах нөлөөтөй юм