НОВАЯ

24 июня, 2025

Биеийн хэлбэрийн эмгэгийн эмчилгээний үр дүнгийн мониторинг

Эмчилгээний явцад БХЭ-ийн шинж тэмдгүүдийн тогтмол хяналт нь эмчилгээний үр дүнг үнэлж, шаардлагатай тохиолдолд засаж залруулах боломжтой болгодог.

БХЭ-ийн шинж тэмдгийг хянах хэрэгслүүд

БХЭ-ийн эмчилгээний үндсэн зорилго — өвчний шинж тэмдгүүдийн хяналтыг сайжруулах1. Шинж тэмдгийн илрэл, хүндийн зэргийг тоон үзүүлэлтээр үнэлэхэд өргөн хэрэглэдэг арга бол PHQ-15 үнэлгээ юм. Энэхүү арга нь эмчилгээний явц дахь өөрчлөлтийг хянахад тусалдаг.

Хир давтамжтай хэрэглэх вэ?

БХЭ-ийн хянах давтамж нь өвчтөний биеийн байдлын хүндийн зэрэг ба өвчтөний тодорхой хэрэгцээнээс хамааран хэлбэлзэж болно. Ихэнхдээ PHQ-15 асуумжийг тогтмол цаг хугацаанд бөглөнө, голдуу сар бүр

Энэ хяналт мониторингийн арга хангалттай мэдээлэл өгөх үү?

PHQ-15 нь түүний үнэн зөвийг батлах олон судалгааны суурийн дээр үндэслэгдсэн юм.

  • Баталгаа: PHQ-15 биеийн шинж тэмдгийн хүндийн зэргийг үнэн зөв хэмжиж чаддаг. Бусад биеийн болон биеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдтэй сайн уялддаг.
  • Найдвартай: олон судалгаанд өндөр нийцлэлтэй үр дүн үзүүлдэг ба энэ нь нэг ижил үндсэн ойлголтыг хэмжиж чадаж байгаагийн илрэл юм.
  • Өөрчлөлтөнд мэдрэг чанар: цаг хугацааны явцад биеийн шинж тэмдгийн илрэлийн өөрчлөлтөд өндөр мэдрэг учир эмчилгээний явцыг хянахад тохиромжтой.

Тогтмол уулзалт үзлэгийн үед юуг анхаарах хэрэгтэй вэ

Биеийн шинж тэмдгийн илрэлийг үнэлэхээс гадна СЭ-ийн эмчилгээний үр дүнгийн динамикийг хянахад бусад аргууд бас ашиглаж болно. Өвчтөний тогтмол үзлэгт орж байх үед дараах зүйлийг анхаарах хэрэгтэй:

  • Амьдралын чанар сайжрах — өвчтөний үйл ажиллагааны өөрчлөлтийг үнэл (ажил, нийгмийн харилцаа, өдөр тутмын идэвхийн түвшин)
  • Сэтгэл түшгилт ба сэтгэл гутралын өөрчлөлт — БХЭ-тэй ихэнхдээ хавсарч явдаг сэтгэл түгшилт ба сэтгэл гутралын түвшинг хэмж
  • Нэмэлтээр бусад эмч мэргэжилтэн ба шинжилгээнд хамрагдахаас татгалзаж буй байдлын хяналт — бусад мэргэжлийн эмчид хандах эсвэл шаардлагагүй шинжилгээнд хамрагдах тоон үзүүлэлт буурч байгааг хянаад үз

Эдгээр аргуудыг хослуулан ашиглах нь БХЭ-ийн эмчилгээний явцыг хянахад туслахаас гадна шаардлагатай тохиолдолд эмчилгээг оновчтой өөрчлөхөд тусална.