cookie-popup-heading
cookie-popup-body Подробнее
Харшлын ринит (поллиноз, ургамлын харшил) - судалгааны үр дүнгээс харахад угсаатны бүлэг, хүйсээс үл хамааран дэлхийн бүх насны хүн амын 15–40% нь өртдөг өвчин юм.
Харшлын ринит нь хувь хүн, нийгэм, анагаах ухаан талаас зардлын хувьд нэлээн их ачаалал дагуулсан архагших магадлал өндөртэй өвчин юм. Энэхүү өвчин нь хүнд хэлбэрийн өвчинд хамаарагддаггүй ч хүний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг байна.1,2.
Ургамлын тоосонцроор өдөөгдөж харшил үүснэ.
Гэр ахуйн эд зүйл, ном зэргийн тоос, амьтан шавжийн хучуур эд, хүнсний зүйл, хөгц мөөгөнцөр зэрэг харшил төрүүлэгчид агаарт тархсанаар хамар ба нүдний салстыг цочроож харшил үүснэ.
Означает, что симптомы присутствуют:
Найтаах
Усархаг нус гоожих
Хамар битүүрэх
Хамрын хөндий загатнах
Дээрх шинж тэмдгүүд дээр нэмэгдэн нулимс гоожих, нүд улайх ба загатнах, зовхи хавдах зэрэг нүдний талаас гарч ирдэг илрэлүүдийг харшлын риноконъюнктивит гэж нэрлэгддэг харшлын өвчин үүсдэг. Харшлын ринитээс гадна зарим тохиолдолд өвчтөнд өөр системийн өвчин болох - хүнд хэлбэрийн хавсарсан өвчин гуурсан хоолойн багтраа (ГХБ) нэмэгдэж болно3.
Харшлын ринит нь IgE-ээр өдөөгдөн эхэлдэг бөгөөд шууд илрэх хэт мэдрэгшлийн харшлын урвалаар явагддаг. Өөхлөг эсүүдийн IgE-хамааралт идэвхжилийн үр дүнд хамрын хөндийн салст бүрхүүлд Харшлын ринит-ийн шинж тэмдгүүд илэрдэг.
Харшлын шинж тэмдгийн асуумж болон оношилгооны тусгай сорилууд дээр үндэслэн харшлын ринитийг оношилдог. Харшлын өвчнүүдийг оношлоход хэрэглэгддэг in vivo ба in vitro тестүүд нь ихэнхдээ эд эсүүдтэй холбогдсон ба чөлөөт IgE-г илрүүлэхэд чиглэгдсэн байдаг.
Өвөрмөц харшлын тестүүд дунд дараах аргуудыг ялган авч үздэг:
Иммунологийн шинжилгээний аргуудын тусламжтайгаар цусны сийвэнд эсвэл плазмд sIgE- сорилыг явуулж эсрэг бие тодорхойлно (ИФА, хемилюминесценци эсвэл бусад аргууд). Эдгээр солирууд нь тусгайлан бэлдсэн фазад цусны дээж болон харшил төрүүлэгч бодис хийж өгснөөр өвөрмөц харшил төрүүлэгч IgE-тэй холбогдоно. Арьсанд хүрэлцсэнээс болон амьсгалын замаар үүсэх харшил, хоол хүнсний харшил зэргийг илрүүлэхээс гадна нэг болон хэд хэдэн хавсарсан харшил төрүүлэгчээр үүсгэгдсэн харшлыг илрүүлэхэд энэхүү аргыг өргөн ашиглана. Өвөрмөц IgE илрүүлэх сорил нь харшлын байдлыг илрүүлж оношлоход чухал хэрэгсэл болох бөгөөд харшил төрүүлэгч бодистой ухамсартайгаар харилцахгүй байх боломжийг бий болгон өвчтөнд тохирсон зохистой зөв эмчилгээ хийхэд их ач холбогдолтой байдаг4.
Цусны сийвэнд өвөрмөц IgE илрүүлэх сорил ба арьсны сорилуудын тусламжтайгаар харшлын ринит оношийг батална уу
Чих хамар хоолойн шинжилгээ ба компьютер томографийн тусламжтайгаар хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл оношийг батална уу
Сургуулийн өмнөх насны хүүхдэд тухайн схем ашиглагдахгүй.
Зарим Харшлын ринит-тэй өвчтөнүүдэд зөвхөн хамар битүүрэх шинж илэрч болно.
Зарим хөнгөн хэлбэрийн Харшлын ринит-тэй өвчтөнүүдэд хамар битүүрэх, найтаах ба нус гоожих хавсарсан шинж илэрч болно.
Харшлын ринитийн шаталсан эмчилгээ нь дараах хэд хэдэн зарчмууд дээр үндэслэнэ:
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Өвчтөнд сургалт хийх, харшил төрүүлэгч ба өдөөгч хүчин зүйлээс зайлсхийх
Эмийн эмчилгээ
Эмийн шаталсан эмчилгээний үед дараах step-up (түвшин ахиулан дээшлүүлж, эмчилгээний хүчийг нэмэгдүүлэх) эсвэл step-down (түвшин бууруулж, эмчилгээний хүчийг бууруулах) гэсэн ойлголтууд дээр суурилна. Мөн эмийн эмчилгээг нөхцөл байдлаас шалтгаалан 1-р эгнээний, 2-р эгнээний ба туслах эмчилгээний бүлэг гэж хуваан үздэг2-3,6.
1-р эгнээний эм: амаар уух ба хамарт хэрэглэх антигистамин, хамрын кортикостероидууд.
2-р эгнээний эм: шигүү мөхлөгт эсүүдийн мембраныг тогтворжуулагч хамарт хэрэглэх эм (хамарт хэрэглэдэг АГ ба ГКС бэлдмэл өвчтөнүүдэд хэрэглэхэд үр дүнгүй байсан бол); хэрэглэх үндсэн заалт нь өвчтөнд харшлын ринит, гуурсан хоолойн багтраа байвал лейкотриены рецепторын хориглогч(ЛТРХ) хавсран өгнө (харшлын ринитийн дан эмчилгээнд ЛТРХ хэрэглэхийг зөвлөдөггүй).
Цочмог хэлбэр, сэдрэлийн үе шатанд богино хугацаанд шинж тэмдгийг дарах зорилгоор: хамарт деконгестантууд хэрэглэнэ.
Эмчилгээний туршид туслах эмчилгээнд: хамрын угаалга хийнэ (хамрыг давсны уусмалаар угаах).
Харшлын ринитийн эмчилгээ
Өвчтөнд өвчний тухай мэдээлэл өгч эмчилгээнд тууштай байх ач холбогдлын талаар ойлгуулах
Харшил төрүүлэгч хүчин зүйлсээс зайлсхийх ба эмчилгээний туршид хамар угаах нь зүйтэй
(*) Туслах эмчилгээ.
Ринорея буюу хамраас их хэмжээний усархаг нус гоожих: Ипратропийн бромид. Ринорея приБА: АЛТР. Нүд орчмын загатнаанд/ арьсны тууралт: тайвшруулах үйлдэлгүй уудаг антигистамин. Нүдний талаас гарах илрэл: нүдэнд зориулсан антигистамины бэлдмэл эсвэл дааврын бэлдмэл. Гэнэтийн хамар битүүрэлд: деконгестантууд (богино хугацаанд — 7 хоног хүртэл хугацаанд хамраар эсвэл уухаар).
ХР – харшлын ринит; ГХБ — гуурсан хоолойн багтраа; VAS — харааны аналог үнэлгээ; ГКС — глюкокортикостероид; хамарт ГКС/ ххГКС —хамарт хэрэглэх глюкокортикостероид; АГ (Н1) — антигистамин эм (Н1-гистамины рецепторуудыг хориглогч); а/у —амаар уухаар; хамарт АГ — хамарт антигистамин эм; Дархлаа эмчилгээ —харшил төрүүлэгчээр өвөрмөц дархлаа тогтоох эмчилгээ.
Антигистамины бэлдмэл
Хоёр дахь үеийн амаар уудаг АГ ба хамарт хэрэглэх АГ нь аюулгүй бөгөөд Харшлын ринитийн шинж тэмдгийг янз бүрийн үр дүнтэйгээр дарж чадна. Эмнэл зүйн зөвлөмжүүдэд харшлын ринитийн эхний эгнээний эмчилгээ болдог2,3.
| H1-антигистаминные средства | Чихание | Ринорея | Обструкция носа | Зуд полости носа | Слезотечение |
|---|---|---|---|---|---|
| Оральные | ++ | ++ | + | +++ | ++ |
| Интраназальные | ++ | ++ | + | ++ | 0 |
| Глазные капли | 0 | 0 | 0 | 0 | +++ |
Хамарт хэрэглэх ГКС
Хамарт хэрэглэх ГКС нь харшлын риниттэй өвчтөнүүдийн хамрын шинж тэмдгүүдийг үр дүнтэйгээр хянадаг. Ихэнхдээ цэцгийн тоосжилтын улирал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө эмчилгээг эхлүүлдэг2,3.
Хамарт хэрэглэх ГКС ба хамарт хэрэглэх АГ эмийн хослол
Анх дан ххГКС эсвэл дан АГ эмчилгээ хангалттай сайн үр дүн өгөөгүй үед ххГКС ба ххАГ эмүүдийн 2-р эгнээний хосолсон эмчилгээг хийдэг2,3.
Хамарт хэрэглэх ГКС ба амаар уух АГ эмийн хослол
Улирлын шинжтэй харшлын риниттэй өвчтөнүүдэд хэрэв дан ганц эмээр эмчилгээ хийхэд хангалттай үр дүн өгөхгүй байвал ххГКС-г амаар уудаг АГ-тэй хослуулж хэрэглэхийг санал болгодог2,3.
Харшил төрүүлэгчээр өвөрмөц дархлаа тогтоох эмчилгээ (Дархлаа эмчилгээ)
Харшлын риниттэй өвчтөний шинж тэмдгийг үр дүнтэй хянахын тулд Дархлаа эмчилгээ хэрэглэхийг зөвлөдөг (энэ нь өвчин үүсэх механизмд шууд нөлөөлдөг)1-3.
IgE -ийн эсрэг чиглэсэн эмийн эмчилгээ
Нэг клонтой эсрэг бие: омализумаб
Омализумабын дан эмчилгээ хийхэд шинж тэмдгүүдийг бууруулж, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлж байсан хэдий ч одоогийн байдлаар FDA нь зөвхөн аяндаа үүсэх архаг чонон хөрвөс ба архаг хамрын полип хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл зэрэгт л хэрэглэхийг зөвлөсөн3.
Жил ирэх тусам харшлын ринитийн оношилгоо ба эмчилгээ нь улам сайжран өөрчлөгдөж, өвчтөний хэрэгцээнд илүү тохиромжтой болж байгаа хэдий ч АГ нь хөнгөн ба дунд зэргийн харшлын ринитийн эмчилгээний алтан стандарт хэвээр байна3.