НОВАЯ

1 сентября, 2025

Сэтгэл түгших эмгэгт Адаптол эмийг хэрэглэж системчилсэн үр дүн

Сэтгэл санааны эмгэг, тухайлбал сэтгэл түгшилт нь халдварт бус өвчин үүсгэх бие даасан хүчин зүйл болно. Эдгээр нь уушгины архаг бөглөрөлт өвчин, чихрийн шижин, зүрхний ишеми ба артерийн даралт ихсэх өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг1.

Эхний 5 жилд сэтгэл түгших эмгэгийн түвшин өндөр байх нь артерийн даралт ихсэлт ба харвалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ, харин 10 жилийн дараа зүрхний шигдээс үүсгэх магадлал өсдөг1.

Сэтгэл түгших эмгэг нь ажиллах чадамжийг 2–2.5 дахин бууруулж, эмчилгээний зардлыг хоёр дахин нэмэгдүүлдэг1.

Иймээс бие махбодын эмгэгтэй өвчтөнүүдийн сэтгэл санааны алдагдлыг аюулгүй ба үр дүнтэй засаж чадах эмчилгээний аргыг сонгох нь нэн чухал1.

Крыжановский ба хамтран ажиглагчид сэтгэл түгших эмгэгтэй өөр өөр бие махбодын өвчний суурьтай өвчтөнүүдийн эмчилгээнд үр дүнг шинжлэх зорилгоор Адаптол хэрэглэн системчилсэн дүн шинжилгээ явуулсан байна.

Системчилсэн дүн шинжилгээний материал ба арга зүй

Судалгааны өгөгдлийг дараах шинжлэх ухааны мэдээллийн сангуудаас хайсан: огнооны хязгаарлалтгүйгээр PubMed, Cochrane, ClinicalTrials, ICTRP, Google Scholar, eLibrary.ru, КиберЛенинка. Түлхүүр үг болон тэдгээрийн холбоос үг ашигласан: «adaptol», «human», «адаптол», «эмнэл зүйн судалгаа»1.

Нийтлэлүүдийг сонгож шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулж дараах үзүүлэлтүүдийг багтаасан байна1:
  • Адаптол®-ыг хоногт 1000 мг тунгаар хэрэглэх
  • Курс эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 4 ба 6 долоо хоног байв
  • Үр дүнгийн үзүүлэлтэд дараах зүйл багтаасан: сэтгэл түгшилт ба сэтгэл гутралын хам шинжийн динамик өөрчлөлт, мөн амьдралын чанарын үнэлгээ.

Үр дүн

Дүн шинжилгээнд 9 судалгаа багтсан1:

  • Санамсаргүй түүвэрлэлтийн хоёр судалгаа
  • Хяналтын таван судалгаа
  • Хяналтгүй хоёр судалгаа/li>

Нийтдээ зүрхний ишеми өвчин, тархины судасны эмгэг, чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл, хүзүүнээс үүдэлтэй толгойн өвдөлт сэтгэл санааны эмгэг хавсарсан, Адаптол-ын курс эмчилгээнд орсон 269 өвчтөний мэдээллийг дүн шинжилгээнд хамруулсан.

Системчилсэн дүн шинжилгээний гол үр дүн1:
  1. Адаптолоор эмчилгээ эхэлснээс 4 ба 6 долоо хоногийн дараа сэтгэл түгшилт статистикийн хувьд ач холбогдолтой буурсан
  2. Спилбергер — Ханины түгшүүрийн шалгуураар дараах илэрхий өөрчлөлт ажиглагдсан: түр зуурын түгшүүр 15,9 оноо ба хувь хүний түгшүүр 11 оноогоор тус тус буурсан
  3. HADS-ын шалгуураар түгшүүрийн эрчим 1.8 оноогоор буурсан
  4. Үндсэн эмгэг өвчнөөс хамааралгүй амьдралын чанар илэрхий сайжирсан: биеийн үйл ажиллагаа 3 оноогоор нэмэгдэн, SF-36 шалгуураар сэтгэлзүйн эрүүл мэнд 4,7 оноогоор сайжирсан.

Дүгнэлт

Адаптол® -ыг хэнд, яаж зөвлөх вэ

Эмийн хэрэглэх заалт2:
  • Невроз ба невроз төст байдалд: сэтгэл түгшилт, түгшүүр, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, санаа зовох, түгших, айдас
  • Төрөл бүрийн гаралтай зүрхний булчингийн өвдөлт (ЗИӨ-тэй холбоогүй өвдөлт)
  • Нейролептик ба транквилизатор эмүүдийн зохицлыг нэмэгдүүлэх зорилгоор